нэр төр

МОНГОЛЫН БАГ ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ

Дэлхийн ой тогтоолтын спортын холбооноос зохион байгуулсан “34 дэх удаагийн ой тогтоолтын ДАШТ”-н 12 дугаар сарын 12-14-ний хооронд   БНСВУ-ын Хо Ши Мин хотноо боллоо. Тус тэмцээнд  Монгол, Австрали, Герман, Турк, Араб, Солонгос, Энэтхэг, Орос, Вьетнам зэрэг 15 орны 169 тамирчин гурван өдрийн турш харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдсөн юм.

Манай улсыг төлөөлөн 37 тамирчин болон ОУ-ын шүүгч, Дасгалжуулагч Б.Баасандорж, Дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан нар амжилттай оролцон нийт 90 медалиас 27 алт, 21 мөнгө, 22 хүрэл буюу нийт 66 медаль, 10 цомын эзэд болж багаараа үнэмлэхүй ялалтыг авчээ.

Багийн төрөл:

  • Монгол Улс – 20,206 оноо
  • Австрали улс – 12,570 оноо
  • БНХАУ – 10,186 оноо

Ийнхүү Монголын баг долоо дахь удаагаа ой тогтоолтын дэлхийн аварга болж байна. Түүнчлэн тус тэмцээний 10 төрлийн нийлбэр оноогоор Олон Улсын Их Мастер О.Наранзул тэргүүлж “2025 оны дэлхийн аварга” шагналыг хүртжээ.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *