дэлхийн анир

БНХАУ-ЫН СПОРТЫН САЙД АСАНД ЦААЗЫН ЯЛ ОНООЛОО

Хятадын спортын сайд асан Gou Zhongwen нь хахууль авч, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр хоёр жилийн хугацаатай цаазаар авах ял сонслоо. Тэрээр 2009-2024 онд бизнесийн үйл ажиллагааг дэмжих, төслийн зөвшөөрөл олгох аргаар 236 сая юань (33.4 сая ам.доллар)-аас дээш хахууль авсан нь нотлогджээ. 68 настай Gou Zhongwen-ийн улс төрийн эрхийг бүх насаар нь хасаж, бүх хөрөнгийг хураан авчээ. Мөн түүнийг 2012-2013 онд Бээжин хотын дэд даргаар ажиллах үедээ эрх мэдлээ урвуулан ашиглаж, өндөр үнэтэй худалдан авалт хийж улсыг их хэмжээгээр хохироосон гэж үзсэн.

Gou Zhongwen нь мөрдөн байцаалтын явцад хэргээ хүлээсэн, мөрдөн байцаагчдад хараахан мэдэгдээгүй байгаа хахуулийг илчилсэн, хууль бус орлогоо буцааж өгсөн тул ялд хөнгөлөлт үзүүлжээ.

Хятадад хоёр жилийн тэнсэн харгалзах хугацаанд шинэ гэмт хэрэг үйлдээгүй бол цаазаар авах ялыг бүх насаар нь хорих ялаар сольдог. Gou Zhongwen нь 1974 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд 1976 онд Хятадын Коммунист намд элссэн. Тэрээр 2008 онд Бээжин хотын дэд дарга болж, 2016 оноос 2022 оны 07-р сар хүртэл Спортын ерөнхий газрын дарга, сайдаар ажиллаж байжээ. Энэ хугацаанд 2022 оны Бээжингийн өвлийн олимп, паралимпийн зохион байгуулах хорооны гүйцэтгэх дарга, Хятадын олимпийн хорооны даргаар ажилласан. Хожим нь Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний хорооны Байнгын хороонд Үндэстэн, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд даргаар ажиллаж байжээ. Gou Zhongwen-г 2024 оны 05-р сард мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд намаас хөөж, төрийн албан тушаалаас нь чөлөөлсөн юм.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *