эдийн засаг

2026 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон. Энэ дагуу төсвийн төслийг боловсруулах үйл явцад иргэдийг оролцуулж, ил тод, нээлттэй төсвийн шинэчлэлийг эхлүүлж байна.

Олон нийтээс санал авах үйл ажиллагаа 2025 оны наймдугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс орон даяар эхэллээ. Саналыг 11-11 төв, E-Mongolia апп  болон яамдын цахим хуудсаар авна.

Мөн олон нийтийн хэлэлцүүлгийг танхимаар энэ сарын 4-14-нд салбар бүрээр зохион байгуулна. Нийт 12 хэлэлцүүлэг болно. Хуваарийг нийтлэв.

Хэлэлцүүлэгт оролцох бол цахимаар болон биечлэн бүртгүүлнэ. Ирэх оны төсвийн төслийг боловсруулах үйл явцын хоёр дахь үе шат ийнхүү эхэлж байна. Эдийн засгийн үр ашигтай, зардал бууруулах саналыг нэгтгэн эрэмбэлж, 2026 оны төсвийн төсөлд тусгах юм. 

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *