УИХ-ын гишүүн Д.Бум-Очир их сургуулийн багш нарын цалин бага байгааг хэллээ.
Тэрбээр бусад орнуудын их сургуулийн багш нарын цалинг дурдаад
- АНУ сард дунджаар 8600$-14400$
- Их Британи улсынх $5200-$8000
- Герман улсад $6500-$8800
- Франц улсад $3400-$6800
- БНСУ-д $2500-$9500
- БНХАУ-д $3400-$5100
- ОХУ-д $1900 орчим ам.доллар байгаа бол монгол багш нарынх 500 ам.доллар л байгаа. Бүр нарийн яривал зарим нь дунд сургуулийн багш нараас ч бага цалин авч байгаа.
Манай их сургуулиуд цалин голохгүйгээр зүтгэж байдаг эдгээр эрдэмтэн багш нарын нуруун дээр 35 жил явж ирлээ. Төрөөс дорвитой бодлого байдаггүй. Хэрэв их сургуулиа чадавхжуулъя гэвэл хүний нөөцөө чадавхжуулах асуудал яригдана. Яг одоогоор МУИС-ийн багш нар цалингаа нэмүүлэх гээд хичээл, ажил хаях талаар ярьж байна. Судалгааны ажилд оролцох, тендер авах боломжийг хангах боломжтой байна. Дээд боловсрол дээр нэгдсэн бодол алга. Шинжлэх ухааны салбар хоёр яаманд хуваагдчихсан. Эдийн засгийн хөгжлийн яаманд шинжлэх ухааны салбараа шилжүүлсэн нь хэр үр дүнтэй байсан юм бэ.
Хуулиараа судалгааны их сургуулийн тухай хуулийг ЗГ, Боловсролын яам нь оруулж ирэх ёстой ч одоо болтол алга. Би үүнийг сүүлийн нэг жил хэлж байна гэсэн юм.





