нийгэм, соёл

ХАНИАДНЫ УЛИРАЛД ХООЛНЫ ЦЭСЭНДЭЭ ХӨЦ БУДАА НЭМЭЭРЭЙ

Хөц будаа нь уламжлалт унагаах ухааны хальст үрийн аймагт багтдаг нь одоо шинжлэх ухааны бүхэл үрийн гэх тодотголтой дүйцдэг. Хөц будаа нь сэрүүн хөнгөн чанартай, бадган шарыг арилгах үйлдэлтэй гэдэг. Өөрөөр хэлбэл, тамиржуулах, уруу арилгагч хийн үйлдлийг сайжруулах буюу гэдэсний дүүрэнгийг арилгаж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан, өтгөний гарцыг нэмэгдүүлнэ.

Түүнээс гадна цэр ховхлоход ч тустай. Ялангуяа хүүхдийн ханиадны эхэн болон дунд үед хэрэглэхэд астмыг дарж, амьсгалыг уужруулан хоолойд тээглэсэн цэрийг гаргахад дэмтэй төдийгүй өөхийг шууруулах үйлдэлтэй.

Тиймээс өөрсдөө болон хүүхэд тань ханиад хүрсэн үедээ адууны махтай хөц будаатай хар шөл хийж уугаарай. Мөн уушги шимжүүлэх зорилгоор ханиад хүрээгүй үедээ үнээний сүүнд хөц будаа чанаад зөгийн балаар амтлаад идэхэд хүүхдийг ханиаднаас сэргийлж уушгийг чийрэгжүүлнэ. Мэдээж бадган буюу өөхийг шууруулах үйлдэлийг ашиглан хөц будаатай янз бүрийн хоолоо хийгээд идчихнэ. Бас хөц будаагаар бас уушгиа тэтгэх бресс хийж болно /Заавал цагаан будаа байх алба байхгүй болов уу? / Үзэм нь уушгийг шимжүүлэх үйлдэлтэй учир хөц будаандаа үзмээ хийн цөцгийн тосоороо хутгаад бор сахараар амтлаад идэхэд жин нэмэхгүй бас сайхан дессерт болж чаддаг байх нь ээ.

Хүндэтгэсэн УАУ-ы их эмч О. Очгэрэл

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *