улс төр

АН-ЫН БҮЛЭГ УИХ-ЫН ДАРГААР Н.УЧРАЛЫГ ТОМИЛОХ АСУУДЛААР ЗАВСАРЛАГА АВЛАА

УИХ-ын даргаар Н.Учралыг томилох асуудлаар АН-ын бүлэг 14.00 цаг хүртэл завсарлага авлаа. Тодруулбал УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд олонхын саналаар Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжжээ.  Бүлгийн хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, Н.Энхбаатар нар оролцож МАН-ын Бага хурал,  Удирдах зөвлөлийн шийдвэрийг  танилцуулж, МАН-ын дарга, Тэргүүн шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлж байгаагаа илэрхийлсэн.

Харин АН-ын бүлгээс “УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй, намаасаа түдгэлздэг байх” хуулийн төслийг санаачилсан билээ.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *