УИХ-ын гишүүн асан П.Ануужин нүүр номоороо дамжуулан байр сууриа илэрийллээ. Тэрбээр “Би шүүх, цагдаа биш тул Д.Амарбаясгалан даргыг яллах эрхгүй, шүүх үндэслэлгүй гэдгээ эхлээд хэлчихье. Харин хүний хувьд урвах шалтгаан үгүй, нүүр буруулах учир бүр ч үгүй. Хүндэтгэдэг гэдгээ шулуухан хэлье. Нийтийн нүдээн, дайралтыг биеэр туулсан хүний хувьд, аливааг дагаж шуурах бус тогтож бодохыг хичээдэг. Нэвширтэл нүдүүлж байх үед маань надаас хол бай, битгий хамт харагд гэж охид хүүхнүүдэд захидаг байсан тухай ч дуулж л байсан. Ийм цаг үед ойлгогдох гээд байх хэрэг үгүй, олонтой болох гэж хичээх ч хэрэггүй, үнэний голыг барьж, уужуухан явахад болдог.
Ганцаардал ололт болохоос ялагдал огт биш.
МАН-ын олон удаагийн шижигнэсэн амжилтын цөм жин нь энэ хүн. Хэн ч маргахгүй. Улс төрийн өрөг дээрх хэрсүү тоглогч. Мандахад нь шавж, өвдөг шороодоход нь цэрвэдэг хүний муухай зан. Өмнө нь байсан, үргэлжид ч байх хүний муухайд торохгүй улс төрч, том стратегич гэж хардаг. Төрийн үйл хэрэг нь өөдөө байг! Эрүүл энхийг хүсье!” гэжээ.





