нэр төр

МАН-ЫН ШИНЭ ДАРГА

Одоо МАН–ын дарга хэн байхаас улсын асуудлууд шалтгаална. Монгол Улс засаг захиргаа, эдийн засаг аль ч байдлаараа төвлөрсөн улс. Нийслэлдээ бүх асуудлаа шийддэг. Хаана нийслэл байна, тэнд улс бий гэж үг бий.

Х.Нямбаатар 2024 оны НИТХ-ын сонгуульд МАН-ын багаа ахлан орж ялалт авав. Улс төрийн факт. Л Оюун-Эрдэнэ биш, Д.Амарбаясгалан биш, Х.Нямбаатар. Ялалтын гавьяаг нэхээгүй дуулддаг.

Нэхэхгүй байх түвшний оюун санаа түүнд байна. Нийслэл бол Монголын эдийн засгийн хувьд үндсэн асуудал. Хөлдөхгүйн тулд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулдгийг хэлэхээс улстөрчид зугтдаг. Х.Нямбаатар яг энэ асуудал дээр өөрөө хүрээд ирсэн улстөрч. Улс төрийг судалж, ажигладгийн хувьд дүгнэхэд стандарт бус үйлдэл. Улсын гуравдугаар хүнээс орон нутгийн удирдлага руу орчихож байгаа хэрэг. Хаана очих хэрэгтэй байна гэж бодож… Нийслэл ажил буцалдаг газар гэдгийг улс даяар Х.Нямбаатараас ойлгосон. Дуугүй байгаад байж болдоггүй ажил юм байна гэж их олон хүн ойлгосон. Түүний чанар, хүчин чадал Монголын их улс төрд хүлээгдэж байгаа. Тэрээр орон зайгаа их  улс төрд орхиод орон нутгийн ажил руу өөрөө явсан байна.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *