нийгэм, соёл

БАГШ НАР АЖИЛ ХАЯЛТАА ҮРГЭЛЖЛҮҮЛЖ МАРГААШ ТӨВ ТАЛБАЙД СУУЛТ ЗАРЛАХАА МЭДЭГДЛЭЭ

Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үйлдвэрчний эвлэл (ҮЭ)-ийн зүгээс Засгийн газартай тохиролцоонд хүрсэн тухай мэдэгдэл хийсний дараа багш нарын дунд эсэргүүцэл өрнөж байна. Багш нарын зүгээс “Бид ийм үр дүнд хүрэх гэж ажил хаялтад нэгдээгүй. ҮЭ багш нарын санал авалгүйгээр шаардсан хэмжээнээс доогуур дүнтэй хэлэлцээр хийжээ. Ямар эрхтэйгээр бидний нэр дээр тохиролцоо хийсэн юм бэ.

ҮЭ болон Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасан “2026 оны 11 дүгээр сараас 2.8 сая төгрөгийн цалин мөрдөх” шийдвэр нь ажил хаялтын зорилготой нийцэхгүй, багш нарын тэмцлийг “үнэгүйдүүлсэн” алхам.

Бидний зорилго бол үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх байсан. Энэ асуудал 2025 оны 11 дүгээр сараас хэрэгжиж, УИХ-ын баталсан тогтоолоор шийдвэрлэгдэх ёстой. ҮЭ-ийн зарласан 2.8 сая төгрөг бол зүгээр нэг хугацаа хожсон, багш нарыг төөрөгдүүлэх алхам. Энэ хэлэлцээр нэртэй тохиролцооны ард хувь ашиг сонирхол, мөнгөний тохироо явагддаг. ҮЭ-ийн дарга нар багш нарын итгэлийг алдсан. Бид ҮЭ-ийн оролцоогүйгээр, өөрсдийн шаардлагыг хэрэгжүүлэх хүртэл тэмцлээ үргэлжлүүлж, маргааш төв талбайд суулт зарлана. Бусад багш нараа ч уриалж байна хэмээлээ.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *