эдийн засаг

“ОЮУ ТОЛГОЙ” ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ТОХИРОЛЦООНД ХҮРЧЭЭ

“Оюу толгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хоёр дахь өдрийн хэлэлцээр амжилттай боллоо хэмээн Засгийн газраас мэдээллээ. Яриа хэлэлцээний үр дүнд талууд зээлийн хүүг бууруулах зөвшилцөлд хүрч, энэ тухай протоколд энэхүү хэлэлцээрийг ахлан ажиллаж буй Сангийн сайд Б.Жавхлан, Рио Тинто группийн Бизнес хөгжил хариуцсан захирал Тимоти Вилкокс нар гарын үсэг зуржээ.  

  • Яриа хэлэлцээрийн үр дүнд талууд зээлийн хүүг бууруулахаар тохиролцож, протоколд гарын үсэг зурав.
  • Эхний удаагийн хэлэлцээр түр завсарлаж, манай талаас тавьж буй бусад нөхцөлүүдийн талаарх шаардлагатай мэдээлэл, саналуудыг нягталж, ирэх 11 дүгээр сард үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтжээ. 
  • Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон “Рио Тинто” группийн эрх бүхий ажлын хэсгийн хооронд эхэлсэн “Оюу толгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хоёрдахь өдрийн хэлэлцээ өнөөдөр амжилттай боллоо.  

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *