Төрийн ордон халж, улайсч байна. Нам гүм байснаас энэ нь маш зөв. Монголын улс төр гаднаас шууд хамааралгүй, дотроо үзэж тарж байгаагийн илрэл юм. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Чуулганы ирцийг бүрдүүлэхгүй байна гэдэг бол энэ дээд байгууллагын үйл ажиллагааг саатуулж, Монголын Төрийг зориудаар гацааж байгаа үйлдэл мөн.
Энэ үйлдлийн захиалагч нь дотоодын олигополь бүлэглэл үү? Эсхүл гадны сонирхол уу?
Өчигдрийн чуулганыг хаян гарсан гишүүдийг эсэргүүцэн Нара Нарантуяа гишүүн лайв хийсэн нь цэвэр улс төрийн акци мөн. Тэрээр улсынхаа эрх ашиг, үндэсний засаглалын талд зогсох Монгол төрийн түшээ гэдгээ илэрхийлэн харууллаа. Түүний хувьд ИЗНН-ын жагсаалтаар парламентад орж ирсэн гишүүн. Ер нь ИЗНН-ын улс төрийн нам ч гэж юу байлаа… Нара гишүүний тэр намын гишүүн ч гэж юу байлаа. ИЗЗН бол сонгуулиар идэвхиждэг бизнесийн шинжтэй бүтэц болохоос нам бол биш. Харин Нара гишүүн энэ бүтцийг ашигласан улстөрч.
Яг бодит байдал дээр аль намаас хамааралгүй бие даагч.
Энэ парламент албан ёсоор бие даагч гишүүнгүй парламент. Тойргийг нь томруулаад, жагсаалтаар хавчаад бие даагчгүй болгож чадсан. Харин НАРА гишүүн энэ орон зайг нөхөн ажиллаж байна. Аливаа парламентад бие даагчид байх ёстой, энэ цагийн онцлогт бол намын бүлэг гэдэг учир битүүлэг бүтцээр дамжилгүй төрийн шийдвэрт нөлөөлдөг бие даагчдын хүчтэй бүлэг байх ёстой. НАРА гишүүн 2028 онд бие даан нэр дэвшинэ. Элдэв хавчлага, дарамтыг сөрөн өрсөлдөнө. Намын ашиг сонирхлыг биш сонгогчдын эрх ашгийг шууд төлөөлдөг бие даагчдын хүчтэй эгнээний салхич шувуу, мөс зүсэгч нь байж чадна.
О.ГАНЗОРИГ





