улс төр

СТРАТЕГИЙН ТӨСЛИЙГ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЖ НУУЦАД АВДАГ

Засгийн газар ба Бодь группын хооронд хийгдсэн гэрээг У.Хүрэлсүхийн шударга ёсны афоризм бүхий бичээстэй постеруудтай зэрэгцүүлэн нууцаас гаргасан хэмээн тавьж эхэлжээ. Уг гэрээнүүдийн утга нь Бодь групп Гашуун сухайт чиглэлд төмөр зам тавина, төлбөрт нь нүүрс авах тухай байна. Төмөр замаа ч барьсан, нүүрсээ одоо авч тээвэрлэлт ч эхэлж. Ажил гүйцэтгэсэн, гүйцэтгэлийн төлбөрөө авч эхэлсэн тухай л асуудал.

Гэрээг нууцад авсны учир нь Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур экспорт болох нүүрсний тээвэрлэлтийн хүчин чадалд эрс ахиц гарах стратегийн ач холбогдол бүхий үр дүн хүлээгдэх учраас элдэв эрсдэлээс сэргийлсэн хэрэг.

Нүүрсний экспорт дахь ноёрхлоо алдахгүйг хувийн хэвшлүүд эрмэлзэх нь зайлшгүй, энэ эрмэлзэлд цээжээ дэлдэгсэд хавсран дайрах нь тодорхой байсан нийгмийн нөхцөл байдалд харгалзан нийцүүлсэн шийдвэр байсан юм. Одоо нууцаас гарсан энэ гэрээ хувийн хувьсгалч мөрдөгчид шалган хулгай байсныг илрүүлж бай болох хэн нэгэнд тосохоор ажиллаж эхэлнэ. Араас АТГ мэдэгдэл хийнэ гэх зэргээр хөврөх болно. Энэ гэрээг нууцад авах цаг үед Х.Баттулга, У.ХҮрэлсүх, Г.Занданшатар гурав ҮАБЗ-ийн гишүүн байлаа.

Нийтлэлч Чонос Отгоннасан ГАНЗОРИГ

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *