нийгэм, соёл

Н.АМАРЖИН: АД ҮЗЭГДЭХ ЗОРИГТОЙ БАЙГААД НЬ АХИН БАЯР ХҮРГЭЕ

“Ub Comedy“ клубийн гишүүн, Авьяаслаг монголчууд 2018″ шоуны шилдэг оролцогч, улс төр судлаач гэх Н.Амаржин “Өнөөдөр эцсийн эцэст С. Цэнгүүн гишүүн шиг ад үзэгдэх зоригтой улстөрч байхгүй учир Монголын нийгэм ийм байдалд хүрсэн шүү дээ. Хүнийг хүүхэд гаргаагүй, амьдрал мэдэхгүй энэ тэр гэж субьектив дайралт хийх амархан. Гэвч зарчмын хувьд инфляци нь талийгаад энэ мөнгө чинь мөнгө биш болчихож байгаа юм.

– Хүүхдийн мөнгөөр амьдардаг айл байдаг гэнэ үү? Юу яриад галзуурцгаагаад байгаа юм бэ? Эцэг эх, хүлээсэн үүрэг энэ тэр байхаа больчихсон юм уу?

– Эрчим хүчин дээр ч тэр. Салбараа либералчлаагүй учир шархны лентийг нь авъя л гэсэн шүү дээ. Тэр нь үнийг өсгөхөөс өөрцгүй. С.Цэнгүүн болон залуу гишүүд ийм байдалд хүргэсэн юм уу? Асуудлыг нь оношилсон хүн рүүгээ яагаад дайраад байгаа юм бэ?

-Тээр жил Ба аварга ОТ-ын 51 хувийг авна гэж галзуурч байсан. Хариуд нь ерөнхийлөгч болгонгоо алдсан биздээ?

– Танк орж ирнэ гээд элс цоолдог нэвтрүүлэг санаж байна уу? Дамба захирлыг нийтээрээ зүхсэн. Ер нь бид яацарсан заяатай болоод нийтээрээ буруу хүнээ онилоод байдаг юм бэ? Танах өчнөөн төсөв байна гэж хэлэх амархан. Гэхдээ энэ төгрөг чинь яагаад үнэгүйдээд байгааг мөнгөний бодлогын түвшинд мэтгэлцэж болдоггүй юм уу? Үнэхээр хүүхдүүддээ хайртай юм бол Ж.Ганжавхлангийн хэлдгээр хүүхэд хамгаалах төвүүд тэр мөнгөөр нь барья л даа. Галзуу эрүүл нь мэдэгдэхгүй Л.Гүндалай мэт нь оодроод, инфляци ярьсан гишүүн нь зүхэгдээд байдаг хаашаа янзын нийгэм бэ?!

АД ҮЗЭГДЭХ ЗОРИГТОЙ байгаад нь дахин баяр хүргэмээр байна” хэмээн нүүр номоороо дамжуулан байр сууриа илэрхийлжээ.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *