нийгэм, соёл

“ӨМГӨӨЛӨГЧ -ТАНД ТУСАЛЪЯ 2025”

Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1928 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Шүүн таслах явдлын тухай олон ардад тусламж үзүүлэх бүлгэм”-ийг байгуулсан. Энэ өдөр Монгол Улсад өмгөөллийн байгууллага байгуулагдсан гэж үздэг юм.

Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран Холбооны гишүүн өмгөөлөгчдийн сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх арга хэмжээг “Өмгөөлөгч -Танд тусалъя” нэртэйгээр 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

  Энэхүү “Өмгөөлөгч -Танд тусалъя 2025” өдөрлөг 2025 оны 09 дүгээр  сарын 03-ны өдөр буюу өнөөдөр 10:00-17:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна. Тус өдөрлөгт бүхий л салбар эрх зүйн чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгчид оролцож олон нийтэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *