Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр/2025.07.09/ боллоо. Уг хуралдааны үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайханы оруулж ирсэн асуудлыг хэлэлцээд “Эрдэнэс Тавантолгой” дээр онцгой дэглэм тогтоохоор болжээ.
Учир нь, “Эрдэнэс Тавантолгой” дээр авлига, хулгай, хүнд суртал нүүрлэсэн. Энэ асуудал нүүрсний экспортод сөргөөр нөлөөлж буй тул Засгийн газраас онцгой дэглэм тогтоох арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон байна.