С.НАРАНЦОГТ ЗАХИРЛЫН “ЗАМЫН ТЕНДЕРИЙН БУРХАД”
С.Наранцогт захиралтай “Эрдэнэс Монгол” хэмээх компани уул уурхайн чиглэлийн 30 гаруй компаниас татаас авч суудаг ямар ч хэрэггүй ААН бий. Гэтэл булхай луйврын үүр болсон С.Наранцогтын баг дотор “Замын тендерийн бурхад” гэх нэртэй бүлэглэл төржээ. Тодотговол, “Гашуун сухайт автозам” компанийн Гүйцэтгэх захирал З.Амарсанаа, Санхүүгийн Ахлах менежер, Гагшуун сухайт автозам компанийн ТУЗ-ийн дарга Б.Батбаяр, Дэд бүтэц, ложистикийн газрын дарга Л.Нямбаяр нарыг энэ багийн гишүүдээр нэрлэжээ. Эдгээр нөхөд нь хууль бус тендер шалгаруулдаг. Өөрсдөд нь ашиггүй бол дахин зарлуулдаг гээд хууль бус зүйл олон бий.
“ЗАМЫН ТЕНДЕРИЙН БУРХАД”-ЫН ХАЛААСНЫ КОМПАНИЙН БАЛАГ
Өнгөрөгч 2024 оны ээлжит зам засварын ажлын гуравдугаар багц /ПК120-ПК180/, дөрөвдүгээр багц /ПК180-ПК237/-ын ажлыг “Мэндсуурь” гэх “Замын тендерийн бурхад”-ын хамаарал бүхий компани гүйцэтгэсэн. Гэтэл “Мэндсуурь” компанийн гүйцэтгэсэн гэх дөрөвдүгээр багцын ПК191-ПК237 хооронд машины ачаатай талд зам дээр дугуйн мөрний ховил үүссэн байна.
Ийнхүү “Гашуунсухайт” авто зам компани хамаарал бүхий компаниа тендерт ялуулсан учраас яаран “Одоо үүнийг гүйцэтгэгч компани засаж байна. Засварын ажил 70 хувьтай яваа” хэмээн яаран сандран мэдэгдэл хийж уучлал гуйсны цаана тендерийн будилаан байж.
Уг нь “Гашуун сухайт автозам” компани нь дөрөвдүгээр багцын тендерт ороод шалгарч чадаагүй байж дахин тендер зарлуулж, Тендерийн хорооны зарим гишүүд байхгүй хойгуур шалгарсан болж, энэхүү ажлыг авсан гэдгийг эх сурвалж хэллээ. Энэхүү хууль бус тендерийн луйврын ажиллагааг “Гашуун сухайт”-ын Гүйцэтгэх захирал З.Амарсанаа, Санхүүгийн Ахлах менежер, “Гашуун сухайт автозам” компанийн ТУЗ-ийн дарга Б.Батбаяр, Дэд бүтэц, ложистикийн газрын дарга Л.Нямбаяр, нар гардан гүйцэтгэж зохион байгуулсан гэдгийг ч нуусангүй. Эдгээр тендерийн луйварчдид тэдний дахин дахин зүтгүүлж байж шалгаруулсан “Мэндсуурь” компаниас болж, олон хүний машин тэрэг эвдэрч аваар осол гарсан гэдгийг хэлж байв.
С.БАЯР