дэлхийн анир

ТРАМПЫН ЭСРЭГ ЖАГСАЖ БАЙНА

АНУ-д нэгэн зэрэг 1600 гаруй эсэргүүцлийн жагсаал болж байна. Тодруулбал, ерөнхийлөгч Дональд Трампын олноор нь албадан гаргах, “Medicaid”-ийг бууруулах, орлого багатай гэр бүлд үзүүлэх тусламжийг хассан зэрэг бодлогыг эсэргүүцэх жагсаал Пүрэв гаригт (2025.07.17) зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байжээ. “Good Trouble Lives On” гэх нэртэй энэхүү жагсаал нь иргэний эрхийн удирдагч агсан, конгрессын гишүүн Жон Льюисийн нэрэмжит өдөр болж буй. Хэдийгээр орон даяар зохион байгуулагдах боловч тайван жагсаал болох бөгөөд гудамж талбай, шүүхийн ордон зэрэг олон нийтийн газар зохион байгуулагдаж байна.

Түүний хэлснээр, жагсаал цагаачдын эсрэг хүч хэрэглэх болон аюулгүй байдлын сүлжээг алдагдуулсан явдлыг эхний ээлжид буруутган, жагсах юм байна. Учир нь цагаачдыг олноор нь баривчлах ажиллагааг Трамп түргэсгэж, өргөжүүлэх болсон. Улмаар саяхан Калифорнийн фермүүдэд баривчлах ажиллагаа явагдсан бөгөөд эцэстээ мөргөлдөөн болж, нэг ажилчин амиа алджээ. Мөн “Medicaid” зэрэг бусад хөтөлбөрүүдийг цуцлах, зогсоох нь орлого багатай айл өрхөд хохирол учруулж болзошгүй гэж жагсагчид үзэж байна.

Жагсаалыг иргэний эрхийн гол удирдагч Льюисийг хүндэтгэх өдөр зохион байгуулах болсон нь түүний өөрчлөлтийг бий болгох гэсэн хүчин чармайлттай холбоотой юм. Тэрээр 1965 онд сонгуулийн эрхийн төлөө жагсаж, цагдаа нарт хэрцгийгээр зодуулжээ. Гэсэн хэдий ч бууж өгөлгүй конгрессын гишүүн болж, хэдэн арван жилийн турш өөрчлөлтийг бий болгохын тулд хүмүүсийг асуудалд орсон ч хамаагүй сайн зүйлийн төлөө тэмцэхийг уриалдаг байжээ. Одоогийн байдлаар Льюисийн төрөлх хот болох Атланта, Сент Луис, Калифорни мужийн Окланд, Аннаполис, Мэрилэнд, Чикаго зэрэг хотод хамгийн том жагсаал болж байна.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *