эдийн засаг

С.БЯМБАЦОГТ: ТӨХК-ИЙН ЗАХИРЛЫН ЦАЛИНГ САЙДЫНХТАЙ ДҮЙЦҮҮЛЛЭЭ

Төрийн өмчит компани/ТӨК/-ийн захирлын цалинг УИХ-ын гишүүн, сайд нарын цалинтай дүйх хэмжээнд болгож бууруулжээ.

Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “ТӨХК- ийн захирлуудын цалин маш өндөр, урамшуулал нь мөн өндөр. Компани алдагдалтай ажилласан ч авдаг, ашигтай ажилласан ч авдаг. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө биелэсэн биелээгүй хамаагүй цалингаа авдаг.

Ийм байдлыг цэгцэлж байгаа. УИХ-ын гишүүн, сайдын нарын цалинтай дүйцүүлэх хэмжээнд сарын тогтмол цалинтай.  Улирал бүр үр дүнгээр урамшуулж нэмэгдэл олгодог, жилийн эцэст үр дүнгээр нь буюу үйлдвэрлэлийнх нь төлөвлөгөө биелсэн үү,  үр ашигтай ажиллаж чадсан уу, зардлаа бууруулж чадсан уу, ямар ашиг орлого олов гэдгээс хамаарч урамшуулдаг болох тогтолцоонд шилжүүлэх ажлыг хийж байна” гэв.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *