нийгэм, соёл

Н.ТЭГШБАЯР: БИ ДУРТАЙДАА ГҮЙЖ ОЧИЖ АЖИЛЛААГҮЙ, УРИГДАЖ АЖИЛЛАСАН

May be an image of 1 person and text

физикийн ухааны доктор, эрх зүйч Н.Тэгшбаяр өөрийн нүүр номоор дамжуулан дараахи тайлбар мэдэгдлийг хийлээ.

“Миний бие Норовын Тэгшбаяр нь физикийн ухааны доктор, эрх зүйч бөгөөд Монгол Улсын Их Хурлаар 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт мэргэжлийн хүний хувиар шинжээчээр уригдаж орж ажилласан.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцсэн, Аюулгүйн зөвлөлийн хурлаар орж дэмжигдсэн, Монгол УлсынЗасгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ажлын хэсэгт мөн уригдаж тус тус ажилласан билээ.

Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай Цөмийн энергийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газар, ҮАБЗ-өөр хэлэлцэж УИХ-д өргөн барьж гишүүдийн олонхийн саналаар зөвшилцөлийг баталсаны дагуу Засгийн газар уг гэрээнд 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

Уг гэрээ нь ҮАБ-ын үзэл баримтлалд тусгагдсан тусгаар тогтнол, аюулгүй байдлаа дипломат яриа хэлэлцээрийн шугамаар хамгаалах, түүнчлэн гуравдагч хөршийн бодлогод нийцсэн гэж УИХ үзсэн.

Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт уран олборлохтой холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ хийх, атомын цахилгаан станц барьж байгуулах судалгааг эхлүүлэх гэж тодорхой тусгасан.

Дээрх хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсэгт миний бие эрдэмтэн судлаачийн хувиар улс орныхоо эрх ашгийн төлөө уригдаж ажилласан.

Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээнд ажилласнаас үүдэж, цахим орчинд ажил эх орны дайсан мэтээр өөрийн нэр төр,алдар хүндээ гутаалгаж байгаадаа харамсаж байна.” хэмээжээ.

ФИЗИКИЙН УХААНЫ ДОКТОР, ЭРХЗҮЙЧ НОРОВЫН ТЭГШБАЯР

2025 ОН. УБ ХОТ

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *