нийгэм, соёл

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл ирэх сарын 12-нд эхэлнэ

 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг ирэх сарын 12-нд эхлүүлэхээр болжээ.

Боловсролын ерөнхий газрын мэдээлснээр И-Монголиа системээр ирэх сарын 26-ныг дуустал 14 хоногийн хугацаанд бүртгэх аж.

Нэгдүгээр ангийн элсэлтэд эцэг, эхчүүд хүүхдээ бүртгүүлэхдээ:

-Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх,

-Шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 5-наас өдрөөс өмнө баталгаажуулсан байх, (хуурамч шилжилт хөдөлгөөн, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)

-2019 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настай хүүхэд нэгдүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *