нийгэм, соёл

МОНГОЛ НААДАМ

Одоогоос 4000 орчим жилийн өмнө Монгол нутагт бэлчээрийн мал аж ахуй үүсэн бий болсон цагаас монгол наадмын түүх эхэлдэг. Харин наадмын тухай анхны баттай мэдээ Хүннүгийн түүхийн тухай хятад сурвалжид тэмдэглэгдсэн байдаг. 

1206 онд Их Монгол Улсыг тунхаглаж, Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу Төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон байна.

– 1925 онд Засгийн газраас Ардын наадмыг тэмдэглэх тухай тогтоол гаргаж долоодугаар сарын 11-нд тэмдэглэж байхаар болжээ. 


1946 онд Х.Чойбалсан Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсад албан ёсоор зөвшөөрүүлсэн түүхэн үйл явдлыг тэмдэглэж, тэр жилийн наадмыг өндөр дээд хэмжээнд зохион байгуулахад ихэд анхаарч, нэрийг нь Ардын хувьсгал ялсны ой” гэж өөрчилсөн түүхтэй. 

-Улмаар 2006 онд  ” Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой” болгон өргөн дэлгэр тэмдэглэсэн бөгөөд одоогоор улсын баяр наадмыг Ардын хувьсгалын ой, Тулгар төрийн ой, Их Монгол Улсын байгуулагдсаны ой зэрэг тодотголтой хамтруулан тэмдэглэж байна.

-Харин энэ жилээс Ардчилсан хувьсгалын 36 жил нэмэгдсэн билээ. 

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтголоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зориулж Төрийн Есөн хөлт цагаан тугийг төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэнд залаад байна. 

Улмаар төрийн тугийг 21-р зуунд сэргээн бүтээхдээ 21 аймаг, нийслэл хотын адуун сүргийн дотроос шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80 см-ээс доошгүй урттай, дэл сүүлний дээжээс бүрдүүлэн авч урласан байдаг бөгөөд гол сүлд туг болон түүнийг тойрсон найман тугнаас энэхүү төрийн туг бүрдэнэ. Их цагаан тугны нийт өндөр нь ишний хамт З62 см, титэм /сэсэм/-ийн тойргийн голч нь 55 см, хөл тугны нийт өндөр нь ишний хамт 262 см, титмийн тойргийн голч нь 40 см байна.

Төрийн тугны оройн хэсэгт гангаар сийлсэн, жийжүүдсэн хээтэй, сэрээ хэлбэрийн гилбэр байна. Гилбэр нь өнгөрсөн, одоо, ирүүдүй цагийг бэлгэднэ.

Их цагаан тугны гилбэрийн үзүүрт дээшээ дүрэлзэж байгаа галын дүрс байрлуулсан нь Монгол Улс үүрд мандан бадарч байхыг бэлгэддэг бөгөөд гилбэр нь тойрсон цэцгийн дэлбээ хэлбэртэй суурь /цар/-тай байна. Уг суурь болон титмийн туурга, гилбэрийн галын дүрсийг монгол дарханы аргаар алтаар шармалдаж хийсэн байна. Төрийн туг нь шаргал хээтэй цагаан хоргойгоор хийсэн 4 хэлт манжлага бүхий бүслүүртэй байх ба бүслүүр, хэлийн уулзвар бүр дээр зэс хөөмөл дугуй толь байрлуулна. Их цагаан тугны гилбэрийн өндөр 58,5 см, галын дүрсний өргөн З6 см, гилбэр сэсмийг холбосон 4 ширхэг ган гархины өндөр 9,5 см, өргөн 7,5 см байна. Титмийн оройд тэнцүү хэмжээтэй 8 ширхэг цэцгийн дэлбээ байна. Их цагаан тугны титмийн туурганы өндөр 10,5 см, дээд, доод хажлаганы өргөн тус бүр 1,З см, товрууны тойргийн голч нь 3,5 см, 4 хэлт манжлаганы урт 81 см, манжлаганы үзүүрийн улаан хүрэн өнгийн молцогны урт 18 см, манжлаганы хэл тус бүрийн дээд хэсгийн өргөн 7,5 см, үзүүр хэсгийн өргөн 10,5 см, бүслүүрийн өргөн 7,5 см, манжлага бүслүүрийн хүрэн улаан өнгөт эмжээрийн өргөн 1,0 см, хэл, бүслүүрийн уулзвар дахь зэс хөөмөл толины тойргийн голч нь 9,0 см хэмжээтэй байна.

Мөн Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордон гороолуулж цэнгүүлээд, Баяр наадмын нээлтийн өдрийн өглөө Төв цэнгэлдэх хүрээлэн рүү харуул хамгаалалттай хүндэтгэн залж төв хүрээлэнгийн төвд байрлуулдаг уламжлалтай билээ. Улмаар баяр наадам өндөрлөхөд төрийн тугаа буцааж Төрийн ордон руу залдаг юм. Мөн Монгол Улсын Бахархлын өдөр буюу Чингис хааны мэндэлсэн өдөр төрийн тугийг Төрийн ордонг тойруулж гороолдог уламжлалтай билээ.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *