улс төр

Монголын төр Б.Хурцад өртэй юу?

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг Тайваньд суух консулаар томилуулах хүсэлт ГХЯ-нд очжээ. Эх сурвалжийн өгүүлснээр АН-ын зүгээс Б.Хурцыг Тайваньд суух худалдаа эдийн засгийн төлөөлөгчөөр томилох саналаа хүргүүлсэн гэх.

Б.Хурц нь АТГ-ын дэд дарга, ТЕГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд тэрбээр Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэмээн буруутгагдан ял эдэлж байгаад суллагдсан нэгэн.

Бусдыг эрүүдэн шүүсэн хэргээр гурван шатны шүүхээс 1.6 жилийн ял авсан Б.Хурцыг Тайваньд суух худалдааны төлөөлөгчөөр томилох саналыг  ГХЯ  одоогийн байдлаар шийдвэрлээгүй бөгөөд болзол шаардлага хангасан эсэхийг нягтлан шалгаж байгаа аж.

Ташрамд тэмдэглэхэд, Монгол Улс Тайванийг БНХАУ-ын нэг хэсэг гэх байр суурьнаас ханддаг учраас албан ёсны консулын газар, Элчин сайдын яам байдаггүй. Харин худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар гэдэг статустайгаар хоёр орны харилцаа хамтын ажиллагаа явагддаг юм.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *