Ж.ЧИНБҮРЭН: УЛААНБУРХАНЫ ӨВЧЛӨЛИЙН ЭСРЭГ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХАД 15 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН
Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн доорх мэдээлллийг өглөө.
Дотоодын аялал жуулчлал ихэсч байгаа энэ өдрүүдэд гэдэсний халдварт өвчин болон хоолны хордлогын халдварт өвчлөл нэлээд нэмэгдэх хандлагатай байна. Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогод хүргэдэг халдварт өвчний гол шалтгаан бол ариун цэврийн дэглэм, хүнсний аюулгүй байдал хадгалалтын горим алдагдсантай холбоотой үүсэж байгаа зүйл учраас хүүхэд хоёр хоногоос илүү гүйлгэвэл эмнэлгийн байгууллагад хандаж өтгөнд нь ямар нэгэн бактери, нян байгааг үзүүлэх шаардлагатай.
Гол зүйл нь гараа угаах дээрээс нь олон нийтэд зориулсан хоол үйлдвэрлэл хийж байгаа технологийн гол горим бол тогооч нь өөрөө нян тээвэрлэгч байж болохгүй. Гарын ариун цэвэр, маск зүүж хоол үйлдвэрлэх процессыг хийх ёстой. Мөн улаанбурхан өвчний вакцинжуулалтыг эрчимжүүлж шуурхай арга хэмжээ авсны үр дүнд баярын амралтын өдрүүдэд улаанбурханы өвчлөл ноцтой нэмэгдсэнгүй.
Дэгдэлтийн оргил үед хоногт 500-550 хүн бүртгэгдэж байсан бол одоо хамгийн багадаа 50 хүртэл буулгаж чадлаа. Намайг ажлаа авах үед улаанбурханаар долоон хүүхэд эндсэн байсан бол өнөөдөр нас баралт 10 болсон. Вакцинжуулалт 23 хувьтай байсан бол өнөөдөр 57 хувьд хүрсэн байна. Ингэснээр өвчлөлийн тархалт бууруулахад том дэмжлэг болсон. Засгийн газрын нөөц хөрөнгөөс таван тэрбум, эрүүл мэндийн урсгал зардлаас 10 тэрбум нийт 15 тэрбум төгрөгийг улаанбурханы өвчлөлийн эсрэг бэлэн байдлыг хангахад зарцуулсан.