нийгэм, соёл

Монгол Улсын хүн амын анхны судалгаа ном болгон хэвлэлээ

1915-1916 онд хийсэн, Монгол Улсын хүн ам, статистикийн баримтуудыг нэрт монголч эрдэмтэн профессор Л.В.Котвичийн архивт хадгалж байжээ. Тус материалыг Польшийн Ур чадварын академи болон ШУА-ийн архивтай хамтран нэгтгэж есөн боть ном болгон хэвлүүлжээ.

Лекцийн хүндэт зочин илтгэгч Польшийн аялагч, Варшавын их сургуулийн профессор, Монгол судлаач Агата Барея-Стажинска:
-Монгол Улсын 1915-1916 оны хүн амын тооллогын материалууд нь Польш дахь Краков хотын Л.В.Котвичийн хувийн архивт бий. Тус материалаас 3500 хуудсыг эргүүлж үзэхэд Л.В.Котвич зарим материал уйгаржин монгол бичгээр бичсэн байсан. Тухайн үеийн засаг захиргааны байдал, хошуу ноён, түүний гэр бүл зэрэг 10 гаруй асуултын хүрээнд хүн амын тооллогыг хийсэн байдаг. Хамгийн дэлгэрэнгүй нь Түшээт хан аймгийн 34 хуудас бүхий мэдээлэл байсан. Уг хүн амын тооллогын баримтыг гурван хэсэгт хуваасан гэж үздэг, зарим материал устгалд орсон байх магадлалтай.

Уг  есөн боть номд Монголын тухайн үеийн улсын хөрөнгө, сан хөмрөгөөс эхлээд хүн амын суурьшил, хошуу ноёдын тайлан, монголчууд хадлангаа хаана, хэрхэн хадаж байсан зэрэг нэн ховор, чухал, түүхийн баримт материалуудыг багтаажээ.

“Энэ нь 20-р зууны эхэн үед Монгол улс тусгаар тогтносны дараа хүн амын статистик ямар байсан талаарх нийт 7500 гаруй хуудастай хамгийн анхны судалгаа юм. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш улсад айлчлах үеэр есөн боть ном болгон хэвлүүлж авсан нь Монголын архивт байдаггүй нэн чухал эх сурвалж болж байна” хэмээн онцоллоо.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *