Түрээсийн орон сууцны дотоод мэдээлэлд албан тушаалтнууд хууль бусаар нэвтэрч, залилан мэхэлсэн нь тогтоогджээ

Админ1 2019-09-10 | 16:34:21
Түрээсийн орон сууцны дотоод мэдээлэлд албан тушаалтнууд хууль бусаар нэвтэрч, залилан мэхэлсэн нь тогтоогджээ

Авлигатай тэмцэх газар /АТГ/ сар тутмын ээлжит хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ удаагийн хэвлэлийн хурлыг авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийв. Хэвлэлийн хуралд оролцсон Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү үндсэн гурван сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэсэн юм. 

Тэрбээр “Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагын үйл ажиллагаа болон үйлчилгээнд тодорхой хяналтыг хэрэгжүүлж, авлига гарах шалтгаан, нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзэн зөвлөмж, шаардлага хүргүүлдэг. Тухайлбал, Засгийн газрын 2019 оны “Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай” 223 дугаар тогтоол, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны “972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай” 115 дугаар тогтоолын дагуу Засаг дарга, Нийслэлийн орон сууцны корпорациас зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах арга хэмжээг зохион байгуулж байгаатай холбогдуулан уг үйл ажиллагааг хариуцлагатай, шударга, ил тод, нээлттэй зохион байгуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд 2019 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүргүүлсэн. Гэтэл тус байгууллагын дотоод хяналт шалгалтын ажиллагаа суларсны улмаас зарим этгээд хууль бусаар системд халдах, албан тушаалаа ашиглан бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг гарсан. Үүнд хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тодруулбал, тухайн байгууллагад ажилладаггүй албан тушаалтнууд системд нэвтэрч, бусдаас мөнгө авсан, залилан мэхлэх үйлдэл гаргасан нөхцөл байдал тогтоогдсон тул хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлэн, шалгуулж байна” гэсэн мэдээллийг өгсөн юм. 

Түрээсийн орон сууцны дотоод мэдээлэлд албан тушаалтнууд хууль бусаар нэвтэрч, залилан мэхэлсэн нь тогтоогджээ  
NerTur.MN - Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Бид мэдээ мэдээллийг хэрэглэгчийн гарт хэрэглэхэд эвтэйхэн хялбар байлгах үүднээс бүх төрлийн төхөөрөмжийн (phone, tablet, desktop) дэлгэцэнд тохир...

Бидний тухай

Хаяг:
Дипломат хотхон, 3-33 тоот
Чингэлтэй дүүрэг,
Улаанбаатар хот

Утас: 
976-77365888

Имэйл:
info@nertur.mn