"The Hu” хамтлаг АНУ-ыг тойрох аялалдаа гарлаа

Админ1 2019-09-10 | 16:12:27
"The Hu” хамтлаг АНУ-ыг тойрох аялалдаа гарлаа

"The Hu” хамтлаг Монголынхоо нэрийг дэлхийн хөгжмийн ертөнцөд цуурайтуулж байна. “The Hu” хамтлагийн хувьд “Wolf Totem” дуу нь Биллбордын “Hot Rock Songs” жагсаалтад анх удаа багтсан юм. Түүнчлэн “Wolf Totem” дууны видео “Фэйсбүүк” сүлжээнд хүчтэй тарсны үр дүнд Биллбордын “Hard Rock Digital Song Sales” буюу хард рок дууны дижитал борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн. Мөн “Yuve Yuve Yu” дуу нь ижил хугацаанд 929 хувийн өсөлт, 3000 ширхэг борлуулалттайгаар энэ жагсаалтын долдугаар байрт орсон билээ. Ийн дэлхийн хэмжээнд танигдаж байгаа Монголын анхны хамтлаг болох Хү хамтлаг өнгөрсөн амралтын өдөр АНУ-ыг хит дуунуудаарааа байлдан дагуулахаар морджээ. Тэднийг үдэхээр  олон фэнүүд нь ирэхийн зэрэгцээ, бэлэг дурсгалын зүйлс гардуулав. Тэдний АНУ-ыг тойрох аялан тоглолтонд нь амжилт хүсье.

"The Hu” хамтлаг АНУ-ыг тойрох аялалдаа гарлаа  
NerTur.MN - Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Бид мэдээ мэдээллийг хэрэглэгчийн гарт хэрэглэхэд эвтэйхэн хялбар байлгах үүднээс бүх төрлийн төхөөрөмжийн (phone, tablet, desktop) дэлгэцэнд тохир...

Бидний тухай

Хаяг:
Дипломат хотхон, 3-33 тоот
Чингэлтэй дүүрэг,
Улаанбаатар хот

Утас: 
976-77365888

Имэйл:
info@nertur.mn