Осолдсон хөлөг онгоцны зорчигчдыг аварчээ

Админ1 2019-09-10 | 16:07:51
Осолдсон хөлөг онгоцны зорчигчдыг аварчээ

АНУ-ын Жоржиа муж улсын Брансуик боомтод ачаа тээврийн “Golden Ray” хөлөг онгоц ням гарагт осолджээ. Эргийн хамгаалалтын аврах багийнхан хөлөг онгоцон дотор гацсан багийн дөрвөн гишүүнийг аварчээ. Автомашин ачсан “Golden Ray” хөлөг онгоц ням гарагийн өглөө Брансуик боомтоос Балтимор боомт руу явж байхдаа хайрагдан нэг тал руу хазайн унажээ. Ням гарагт нисдэг тэргээр хөлгийн багийн 20 гишүүнийг аварсан байна. 36 цаг үргэлжилсэн аврах ажиллагааны үр дүнд хөлгийн багийн үлдсэн дөрвөн гишүүн болох БНСУ-ын иргэдийг аварчээ. Тэдний биеийн байдал сайн байгаа бөгөөд эмнэлэгт хүргэсэн байна.

 

 

Осолдсон хөлөг онгоцны зорчигчдыг аварчээ  
NerTur.MN - Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Бид мэдээ мэдээллийг хэрэглэгчийн гарт хэрэглэхэд эвтэйхэн хялбар байлгах үүднээс бүх төрлийн төхөөрөмжийн (phone, tablet, desktop) дэлгэцэнд тохир...

Бидний тухай

Хаяг:
Дипломат хотхон, 3-33 тоот
Чингэлтэй дүүрэг,
Улаанбаатар хот

Утас: 
976-77365888

Имэйл:
info@nertur.mn