Засаглалыг тэргүүлэх Ерөнхийлөгчийн саналыг МАН-ын бүлэг хүлээж авсангүй

Админ1 2019-09-10 | 10:40:43
Засаглалыг тэргүүлэх Ерөнхийлөгчийн саналыг МАН-ын бүлэг хүлээж авсангүй

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр парламентын засаглалыг бэхжүүлэх, гүйцэтгэх засаглалыг  УИХ-ын барьцаанаас гаргах зорилгоор  оруулсан хэд хэдэн заалт хоёрдугаар хэлэлцүүлэгт дэмжигдээгүйгээс улс төрийн шинэ нөхцөл байдал үүсээд буй. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга  засаглалын хэлбэр ямар байхыг ард түмнээсээ асууя гэсэн санал тавьж, УИХ-д  тогтоолын төсөл хүргүүлж байгааг Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр мэдээлсэн. Ерөнхийлөгчийн засаглалын талаар ам алдаж буй нь энэ. Харин Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолын төсөл бус "Ард нийтийн санал асуулга явуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөлд оруулах саналыг тусгасан Е/43 тоот албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан гэж УИХ-аас мэдээлсэн.  

Ерөнхийлөгчийн УИХ-д өргөн барьсан санал зөвхөн засаглалын хэлбэрээр хязгаарлагдаж байгаа юу гэвэл тийм биш.  Үндсэндээ Ерөнхийлөгчийн засаглал тогтоох хууль эрх зүйн гол харилцааг  бий болгоход чиглэжээ.

Тухайлбал, УИХ-ын тогтоолд тусгах саналдаа:

-Монгол Улсад Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын аль нь тохирохыг ард нийтээс асуух,

-Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг Улсын Их Хурал томилдог бус, ард түмэн сонгодог байх,

-Гүйцэтгэх засаглалыг нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч тэргүүлэх,

-Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг нэгэн зэрэг явуулах асуудлыг оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Гэвч МАН-ын бүлэг өчигдөр үдээс хойш хуралпаад, Ерөнхийлөгчийн энэ саналыг хүлээж авах боломжгүй гэж үзжээ.

Засаглалыг тэргүүлэх Ерөнхийлөгчийн саналыг МАН-ын бүлэг хүлээж авсангүй  
NerTur.MN - Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Бид мэдээ мэдээллийг хэрэглэгчийн гарт хэрэглэхэд эвтэйхэн хялбар байлгах үүднээс бүх төрлийн төхөөрөмжийн (phone, tablet, desktop) дэлгэцэнд тохир...

Бидний тухай

Хаяг:
Дипломат хотхон, 3-33 тоот
Чингэлтэй дүүрэг,
Улаанбаатар хот

Утас: 
976-77365888

Имэйл:
info@nertur.mn