Аяга таваг ариутгах машингүй газруудыг “торгоно"

Урсгал 2019-09-10 | 9:48:50
Аяга таваг ариутгах машингүй газруудыг “торгоно"
Хоолны газрын үйлчилгээг эрхлэх шинэ стандарт ирэх сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ.  Тодруулбал, “Хоолны газрын ангилал, зэрэглэл, хэрэгцээ, ерөнхий шаардлага” стандарт 2005 онд батлагдсан байдаг ба энэ стандартыг 14 жилийн дараа буюу өнгөрсөн долдугаар сард шинэчлэн баталсан. Стандарт 10 дугаар сарын 1-нээс мөрдөгдөх бөгөөд Стандартад мэргэжлийн хяналтын байгууллагад иргэдээс ирсэн нийтийн хоолны газруудтай холбоотой гомдол, санал зэргээс боломжтой зүйлсийг тусгажээ.
 Стандартад орон сууцны зориулалтыг өөрчилж хоолны газар төлөвлөхгүй гэсэн заалт шинээр оруулсан ч энэ нь одоо үйл ажиллагаа явуулж байгаа газрууд болон, хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ явуулахаар зураг төсөл нь зохиогдсон газрууд үүнд хамаарахгүй. Харин орон сууцны зориулалтыг өөрчилсөн ч журам шинэчлэгдэн батлагдахаас өмнө үйл ажиллагаа явуулж байсан газруудад стандартын шаардлагыг чанд биелүүлэхийг шаардах аж.  Мөн актлагдсан барилгад үйл ажиллагаа явуулж буй газруудын тусгай зөвшөөрлийг сунгахгүй.
Түүнчлэн шинэчилсэн стандартад хогоо ангилан ялгахыг шаардаж байгаа. Өөрөөр хэлбэл, ангилан ялгасан хогийг хогны машин тодорхой графикийн дагуу ирж, ачина. Товчхондоо, хоолны газар нь төрөлжсөн хогийн савтай байх шаардлагатай болж байгаа гэсэн үг.  Мөн хоолны цэсэнд хоолны шим тэжээлийн үзүүлэлт, илчлэг, давс сахарын агууламжийг заавал тавих шаардлагатай. Түүнчлэн үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлж байгаа иргэн нь мэргэжлийн эсвэл мэргэшсэн байхыг шаардаж байгаа юм байна.
Харин стандартыг зөрчсөн, мөрдөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.15, 11.1, 11.2-дугаар заалтаар шийдвэрлэнэ. Зөрчлийн тухай хуульд зааснаар дээрх стандартыг зөрчвөл иргэнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм байна.
Аяга таваг ариутгах машингүй газруудыг “торгоно"  
NerTur.MN - Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Бид мэдээ мэдээллийг хэрэглэгчийн гарт хэрэглэхэд эвтэйхэн хялбар байлгах үүднээс бүх төрлийн төхөөрөмжийн (phone, tablet, desktop) дэлгэцэнд тохир...

Бидний тухай

Хаяг:
Дипломат хотхон, 3-33 тоот
Чингэлтэй дүүрэг,
Улаанбаатар хот

Утас: 
976-77365888

Имэйл:
info@nertur.mn