Энэ долоо хоногт цас орно

Админ1 2019-09-09 | 17:47:02
Энэ долоо хоногт цас орно

ЦУОШГ-аас энэ сарын 9-нөөс 16-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус тайланд дурдсанаар ихэнх хугацаанд бороо, уулаараа нойтон цас орох гэнэ.

Тухайлбал, 10-нд баруун аймгуудын нутгаар, 11-нд баруун, төв, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд ихэнх нутгаар, 13, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд ихэнх нутгаар, 12-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Агаарын температур 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст дулаан байх боловч 12-ноос сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан байх төлөвтэй байна.

Энэ долоо хоногт цас орно  
NerTur.MN - Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Бид мэдээ мэдээллийг хэрэглэгчийн гарт хэрэглэхэд эвтэйхэн хялбар байлгах үүднээс бүх төрлийн төхөөрөмжийн (phone, tablet, desktop) дэлгэцэнд тохир...

Бидний тухай

Хаяг:
Дипломат хотхон, 3-33 тоот
Чингэлтэй дүүрэг,
Улаанбаатар хот

Утас: 
976-77365888

Имэйл:
info@nertur.mn