Хэт архидсан эмэгтэйн ураг амьгүй зулбасан байна

Админ1 2019-09-09 | 17:36:37
Хэт архидсан эмэгтэйн ураг амьгүй зулбасан байна

Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт 37 настай эмэгтэй Н гэртээ гурав хоног архидан согтуурсны улмаас амьгүй ураг төрүүлсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллага энэ сарын 7-нд шилжих шөнө "Амгалан" амаржих газарт зулбасан эмэгтэй ирж хэвтсэн тухай дуудлага, мэдээллийг 01.20 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу хэргийг шалгахад Н гэх эмэгтэй гэртээ гурав хоног архи уун, бие нь өвдөн хэвтжээ. Энэ хугацаанд хэвлий хэсгээр нь базлан өвдөж, дөрвөн сартай ураг амьгүй зулбасан нь тогтоогдсон байна.

Тэрбээр Яаралтай тусламжийн 103-ын машинаар эмнэлэгт хүргэгдэж, хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүндэвтэр байгаа аж. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж байна.

Хэт архидсан эмэгтэйн ураг амьгүй зулбасан байна  
NerTur.MN - Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Бид мэдээ мэдээллийг хэрэглэгчийн гарт хэрэглэхэд эвтэйхэн хялбар байлгах үүднээс бүх төрлийн төхөөрөмжийн (phone, tablet, desktop) дэлгэцэнд тохир...

Бидний тухай

Хаяг:
Дипломат хотхон, 3-33 тоот
Чингэлтэй дүүрэг,
Улаанбаатар хот

Утас: 
976-77365888

Имэйл:
info@nertur.mn