Гэр бүлээрээ хүн наймаалагчдын ялыг хэвээр үлдээжээ

Админ1 2019-04-24 | 14:33:19
Гэр бүлээрээ хүн наймаалагчдын ялыг хэвээр үлдээжээ

хид, эмэгтэйчүүдэд хүч хэрэглэн, цагдан хорьж, зорчих эрхийг нь хязгаарлаж, зодож, байнгын сэтгэлзүйн болоод бие махбодийн дарамтад байлган биеийг нь үнэлүүлж, бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаж байсан нэг гэрийн П.Загдсүрэн, О.Дарханбаяр, Ө.Дөлгөөнтуул, Ө.Гарьдмагнай нарт СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 5-10 жилийн хорих ял оноосон. Харин гэмт этгээдүүд хэргээ хүлээн зөвшөөрсөн ч, ялын жилийг бууруулах хүсэлтэйгээр давж заалдах шатны шүүхэд ханджээ.Тэгвэл нийслэлийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаж үзээд, ялыг хэвээр үлдээсэн байна. Хэргийг эргэн сануулахад, энэ гэр бүлийн дөрвөн этгээд тус бүрдээ хариуцсан үүрэгтэй. Эмэгтэйчүүдийг худалдан борлуулахад техник хэрэгслээр хангагдсан, зохион байгуулалттайгаар гэмт хэргээ үйлддэг байсан нь шүүхээр тогтоогдсон юм. Тэд 13-аас 38 насны эмэгтэйчүүдийг мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж байсан бөгөөд хохирогч эмэгтэйчүүд биеэ үнэлж байх хугацаандаа жирэмсэлж, төрөн төртлөө худалдагдаж, төрснийхөө 8 хоногийн дараа ч зарагдсаар байсан нь шүүхээр тогтоогдсон байдаг. Түүнчлэн хүүхдийг нь салган өөр газарт байлгаж, "Биеэ үнэлэхгүй бол хүүхэдтэй нь уулзуулахгүй" хэмээн сүрдүүлж, эмэгтэйчүүдийг үргэлжлүүлэн зарсаар байсан юм.

Гэр бүлээрээ хүн наймаалагчдын ялыг хэвээр үлдээжээ  
NerTur.MN - Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Бид мэдээ мэдээллийг хэрэглэгчийн гарт хэрэглэхэд эвтэйхэн хялбар байлгах үүднээс бүх төрлийн төхөөрөмжийн (phone, tablet, desktop) дэлгэцэнд тохир...

Бидний тухай

Хаяг:
Дипломат хотхон, 3-33 тоот
Чингэлтэй дүүрэг,
Улаанбаатар хот

Утас: 
976-77365888

Имэйл:
info@nertur.mn