Б.Хурцыг гэрээс нь баривчилжээ

Админ 2019-04-24 | 14:07:36
Б.Хурцыг гэрээс нь баривчилжээ

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг саатуулжээ. Өөрөөр хэлбэл, С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хорьжээ. Түүнийг өнгөрсөн шөнө баривчилсан гэх мэдээлэл байгаа бөгөөд 48 цагийн хугацаатай таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорьсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр хэд хоногийн өмнө АТГ-аас ТЕГ-т үзлэг хийх үеэр Б.Хурцыг хорих үндэслэл бүхий баримтуудыг олж авсан бөгөөд харьяаллын бус хэрэг дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн байж болзошгүй байна.

Өөрөөр хэлбэл, тэрбээр эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдон цагдан хоригдсон тав дахь албан тушаалтан болоод байна. Эргэн сануулахад, өмнө нь ТЕГ-ын хоёр албан тушаалтан, ЦЕГ-ын хоёр албан тушаалтан нарыг цагдан хориод байгаа бөгөөд хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой эрүүдэн шүүсэн гэх гэмт хэргийг АТГ шалгаж байсан ч өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт тус хэргийг ЦЕГ-т шилжүүлжээ.

Б.Хурцыг гэрээс нь баривчилжээ  
NerTur.MN - Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Бид мэдээ мэдээллийг хэрэглэгчийн гарт хэрэглэхэд эвтэйхэн хялбар байлгах үүднээс бүх төрлийн төхөөрөмжийн (phone, tablet, desktop) дэлгэцэнд тохир...

Бидний тухай

Хаяг:
Дипломат хотхон, 3-33 тоот
Чингэлтэй дүүрэг,
Улаанбаатар хот

Утас: 
976-77365888

Имэйл:
info@nertur.mn