Г.Эрдэнэбат:Хэргийг зохиомол гэж буй нь захиалагчийг нууж, мөрдөн шалгах ажилд саад учруулах гэсэн санаархал

Урсгал 2019-04-01 | 11:25:42
Г.Эрдэнэбат:Хэргийг зохиомол гэж буй нь захиалагчийг нууж, мөрдөн шалгах ажилд саад учруулах гэсэн санаархал

С.Зоригийн хэргийн ажлын хэсгийн ажлын хэсгийн ахлагчаар 10 дахь удаагийн тушаалаар томилогдсон С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчийг илрүүлэхэд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбат ийн хэллээ. Тэрбээр “С.Зоригийн материалыг Ерөнхийлөгч зарлиг,  Засгийн газрын тогтоолоор хоёр удаа ил болгосон. Анх хэргийг 2015 онд хүлээж авахад  27 хавтас хэрэг байсан. Шүүхэд шилжүүлэхэд 58-н хавтаст хэрэг, шүүхээр хэргийг шийдвэрлээд дуусахад 66 хавтаст хэрэг болсон. Үүнээс 71-н хуудас материал нууц хэвээр үлдсэн. 1998 оны 10 дугаар сарын 3-ный өдөр мөрдөн байцаагчийн тогтоолоор энэ хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнээс хойш 18 жилийн турш мөрдөн байцаалт явуулсан. Энэ удаа долоон удаа түдгэлзүүлсэн байдаг ч эрэн сурвалжлах ажлыг нэг ч удаа зогсоож байгаагүй. Энэ хугацаанд энэ хэрэгт тасралтгүй ажилласан нэг ч хүн байхгүй.”  гэлээ.

Мөн тэрбээр гүйцэтгэгчийг илрүүлсэн өдгөө захиалагчийг илрүүлэх ажил үргэлжилж байна. Тэрбээр хэргийг хилсээр хүлээлгэсэн, зохиомол  гэж буй нь захиалагчийг нуун дарагдуулж, замхруулах, мөрдөн байцаах үйл ажиллагаанд явуулах саад учруулах сонирхол байна гэж харж байна гэлээ.

Г.Эрдэнэбат:Хэргийг зохиомол гэж буй нь захиалагчийг нууж, мөрдөн шалгах ажилд саад учруулах гэсэн санаархал   
NerTur.MN - Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Бид мэдээ мэдээллийг хэрэглэгчийн гарт хэрэглэхэд эвтэйхэн хялбар байлгах үүднээс бүх төрлийн төхөөрөмжийн (phone, tablet, desktop) дэлгэцэнд тохир...

Бидний тухай

Хаяг:
Дипломат хотхон, 3-33 тоот
Чингэлтэй дүүрэг,
Улаанбаатар хот

Утас: 
976-77365888

Имэйл:
info@nertur.mn