Х.Тэмүүжин: Сөрөг хүчнийхээ даргад С.Зоригийн хэргийг тохох гэж Францаас хүн хулгайлж авчраад эрүүдэн шүүгээд үхүүлчихэж билээ

Админ1 2019-03-29 | 13:54:03
Х.Тэмүүжин: Сөрөг хүчнийхээ даргад С.Зоригийн хэргийг тохох гэж Францаас хүн хулгайлж авчраад эрүүдэн шүүгээд үхүүлчихэж билээ

С.Зоригийн хэргийн тэр бичлэгээ олон нийтэд ил болгох хэрэгтэй. Хууль зөрчиж, хүнд эрүү шүүлт тулгаж байгаа хүмүүс хэн бэ гэдгийг хувь хүнийх нь хувьд зарлах төвөгтэй байгаа бол ядаж аль байгууллагад харьяалагддаг алба хаагч вэ гэдгийг нь ил болгох ёстой. Би буруу санаагүй бол Ц.Нямдорж Хууль зүйн сайд, Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа сөрөг хүчнийхээ даргад С.Зоригийн хэргийг тохох гэж хэрэг зохиогоод Францаас хүн хулгайлж авчраад эрүүдэн шүүгээд үхүүлчихэж билээ. Гаднаас хулгайлан авчирч, эрүүдэн шүүсэн хүмүүс нь Тагнуулын байгууллагатай холбоотой байсан. Дараа нь “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг Д.Энхбатыг хойд хил дээр цагдаагийнханд хүлээлгэн өгөөд хийсэн үйлдлээ цагдаагийн байгууллага руу түлхсэн. Тийм юм давтуулахгүйн тулд хэн эрүүдэн шүүв гэдгийг асуух ёстой.

Х.Тэмүүжин: Сөрөг хүчнийхээ даргад С.Зоригийн хэргийг тохох гэж Францаас хүн хулгайлж авчраад эрүүдэн шүүгээд үхүүлчихэж билээ  
NerTur.MN - Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Бид мэдээ мэдээллийг хэрэглэгчийн гарт хэрэглэхэд эвтэйхэн хялбар байлгах үүднээс бүх төрлийн төхөөрөмжийн (phone, tablet, desktop) дэлгэцэнд тохир...

Бидний тухай

Хаяг:
Дипломат хотхон, 3-33 тоот
Чингэлтэй дүүрэг,
Улаанбаатар хот

Утас: 
976-77365888

Имэйл:
info@nertur.mn