Ялтан Ц.Амгаланбаатар: Нэг мөрдөгч 500 саяыг өгнө гэж амласан байсан...

Админ1 2019-03-28 | 11:01:14
Ялтан Ц.Амгаланбаатар: Нэг мөрдөгч 500 саяыг өгнө гэж амласан байсан...

Бүтэн 19 жилийн турш мөрдсөн хэрэг өдгөө иймэрхүү л байдалтай болооод байна. Хэргийг анх тагнуулын байгууллагад мэдээлж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг байнга заналхийлсээр аллагын хэрэгт холбогдуулсан Ц.Амгаланбаатар гэгч нь шоронгоос захидал бичиж, тэднийг энэ хэрэгт ямарч хамгаагүй хүмүүс гэсэн нь бас дахин нягталж шалгахаас аргагүйд хүргэсэн. Мөн хэргийн цор ганц гэрч гэгддэг талийгаач С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг шүүх хуралд гэрчээр оролцуулаагүй нь ихээхэн анхаарал татдаг. Гэвч шүүх хурлын дараагаар албаны зарим эх сурвалж  “Захиалагчид хамаарах хэргийн яллагдагчаар татаж шалгах болсонтой холбоотой” хэмээн тайлбар хийсэн удаатай.  

Ер нь энэ хэрэг хэрхэн үнэн зөвөөр шалгагдаж төгсөхийг таашгүй. Учир нь захиалагчийг олоогүй тохиолдолд хэргийн үнэн тогтоогдохгүй. Гэтэл өнөөдөр Т.Содномдаржаа, Г.Чимгээ нарыг хилс хэрэгт холбогдуулан ялласныг огт мэдээгүй байж байгаад мэдсэн юм шиг чанга дуугараад бөхөлзөөд яваа хүмүүсийг харахаар ичих ч шиг. Эрүүдэн шүүхээс эхлээд энэ хүртэл бүхнийг мэдэж байсан хүмүүс өнөөдөр чанга дуугаран халаглаад явж байгаа шүү. Ингэж хэлэхийн учир нь энгийн хоёр иргэнийг тамлан зовоож хилс хэрэгт энэ олон жил ял эдлүүлэхгүй байх боломж байсанд байгаа юм. Сүүлийн үеийн дээрх үйл явлуудаас харахад эрүүдэн шүүсэн болон хэрэгт огт хамаагүй хүмүүсийг урьд нь хүний амь хөнөөсөн хэргээр шоронд ял эдэлж байсан Ц.Амгаланбаатар гэгчийг хөлслөн авснаар энэ хэрэг өрнөсөн байна. Ц.Амгаланбаатар нь “Нэг мөрдөгч надад 500 сая төгрөг өгөхөөр амласан” гэж хэлсэн байдаг. Амласан мөнгөө өгөөгүй учраас хөлсний “алуурчин” бусдыг дарамталсан, хилсдүүлсэн гэдгээ шоронгоос бичсэн хэрэг. Тэгвэл түүнд “500 саяыг амласан мөрдөгч хэн бэ” гэдгийг одоо илрүүлж чадах уу. Тэр байцаагчийн халааснаас тийм их мөнгө гарахгүй нь мэдээж. Бас нэг оньсого хийгээд үлгэрийн эхлэл байгаа биз?

Ялтан Ц.Амгаланбаатар: Нэг мөрдөгч 500 саяыг өгнө гэж амласан байсан...  
NerTur.MN - Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Бид мэдээ мэдээллийг хэрэглэгчийн гарт хэрэглэхэд эвтэйхэн хялбар байлгах үүднээс бүх төрлийн төхөөрөмжийн (phone, tablet, desktop) дэлгэцэнд тохир...

Бидний тухай

Хаяг:
Дипломат хотхон, 3-33 тоот
Чингэлтэй дүүрэг,
Улаанбаатар хот

Утас: 
976-77365888

Имэйл:
info@nertur.mn