Б.Пүрэвдорж: С.Баярцогтын оффшор дансны хуулгыг Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр авч ирсэн байхыг үгүйсгэхгүй

Админ1 2019-03-21 | 11:53:44
Б.Пүрэвдорж: С.Баярцогтын оффшор дансны хуулгыг Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр авч ирсэн байхыг үгүйсгэхгүй

Сангийн сайд асан С.Баярцогт өнгөрсөн даваа гарагт өөрийн оффшор дансны асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрбээр "Би Швейцарь дахь дансны бүх хуулгаа өөрөө АТГ-т хүргэж өгсөн" хэмээн ярьсан билээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ: -Айлчлалын үеэр Т.Аюурсайхан гишүүний хэлсэнчлэн хууль, хяналтын байгууллагынхантай уулзсан асуудал байхгүй. Айлчлал бол маш шахуу хөтөлбөртэй байсан. Харин С.Баярцогтын оффшор дансны хуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд  Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр авч ирсэн байхыг үгүйсгэхгүй... хэмээн ярьсан. Энэ мэдүүлэг болон таамаг яриа яагаад гэнэт гарч ирснийг таахад бэрх. Ямартаа ч УИХ-ын гишүүн Аюурсайхан оффшор бүсээс С.Баярцогтын дансны хуулгыг айлчлалаар очсон ажлын хэсгийнхэн буюу тухайн үеийн зарим улстөрчид цүнхлээд ирсэн мэтээр яриад байгааг үгүйсгэж байгаа нь энэ бололтой. Үлгэрийн цаг үдэш байхаа болиод удаж байгаа. Бас үлгэрийг улстөрчид энэ мэтээр зохиодог болж дээ хөөрхий... Үлгэр дуусах болоогүй... 

 

Б.Пүрэвдорж: С.Баярцогтын оффшор дансны хуулгыг Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр авч ирсэн байхыг үгүйсгэхгүй  
NerTur.MN - Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Бид мэдээ мэдээллийг хэрэглэгчийн гарт хэрэглэхэд эвтэйхэн хялбар байлгах үүднээс бүх төрлийн төхөөрөмжийн (phone, tablet, desktop) дэлгэцэнд тохир...

Бидний тухай

Хаяг:
Дипломат хотхон, 3-33 тоот
Чингэлтэй дүүрэг,
Улаанбаатар хот

Утас: 
976-77365888

Имэйл:
info@nertur.mn