Ерөнхий сайд 1072 хувьцааны ашгийг нэгдүгээр улиралд багтаан олгох үүрэг өглөө

Админ 2019-01-31 | 4:33:53
Ерөнхий сайд 1072 хувьцааны ашгийг нэгдүгээр улиралд багтаан олгох үүрэг өглөө

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийг нэгдүгээр улиралд багтаан олгохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болгов.

Тэрбээр, “Тус компани өнгөрсөн онд 724 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Энэ орлогоос хувьцаа эзэмшигч иргэддээ ногдол ашиг хүртээх учиртай. Монгол хүн болж төрсний хувьд, монголчууд байгалийн баялгаас хувь хүртэх ёстой. Монгол хүн баялгийнхаа эзэн байх зорилт, бодлогоо хэрэгжүүлэх хамгийн том алхам нь энэ байх юм. Энэ ажлыг хууль, тогтоомжийн хүрээнд сайн зохион байгуулах хэрэгтэй” гэсэн үүргийг өгөв.

Тэрбээр цаашид Засгийн газарт ашигт малтмалын салбараас олж буй орлогыг иргэддээ хуваарилах бодлого барихаа мэдэгдээд, “Энэ бол зүгээр бэлэн мөнгө тараахаас өөр. Төр засаг байгалийн баялгаас иргэн бүрт хувь хүртээх үүргээ биелүүлж буй хэрэг юм. Энэ нь Монголын ард иргэдийн амьдралд ач тусаа өгнө” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Ерөнхий сайд 1072 хувьцааны ашгийг нэгдүгээр улиралд багтаан олгох үүрэг өглөө  
NerTur.MN - Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Бид мэдээ мэдээллийг хэрэглэгчийн гарт хэрэглэхэд эвтэйхэн хялбар байлгах үүднээс бүх төрлийн төхөөрөмжийн (phone, tablet, desktop) дэлгэцэнд тохир...

Бидний тухай

Хаяг:
Дипломат хотхон, 3-33 тоот
Чингэлтэй дүүрэг,
Улаанбаатар хот

Утас: 
976-77365888

Имэйл:
info@nertur.mn